Ерөнхийлөгч хүссэнээрээ л жиргэнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сошиал медиад байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг билээ. Тэгвэл тэрбээр “Зарим жиргээч намайг бодсоноор нь жиргэхийг хүсээд байх шиг.  Жиргээ чинь бидний хэрэглээ биз.  Өөрөө хэрэглээ болоод яахав.  Байгаагаараа л байя” хэмээн бичжээ. Бүхэл бүтэн улсын тэргүүн тэрбээр нээрээ ч бусдын бодсоноор жиргэнэ ч гэж юу  байхав. Тэгэхдээ бас дандаа байгаагаараа байна ч гэж юу байхав. Эрхэм Ерөнхийлөгч маань үүнийг ухаж ухамсарлаж байгаа нь лавтай болов уу.

За ямартай ч Ерөнхийлөгч маань энэ цаг мөчид Бээжин хотноо яваа. Тэрбээр  Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Төрийн тэргүүн түүнийг эзгүй өдрүүдэд улстөр бужигнаж л байна.

Б.Билэгт 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025