“Хар сарнай”-н С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь олонд хүрсний дараа “Хайрлаж болох уу” кинонд тоглосон Мино гэж бүсгүй нэг хэсэг олны анхааралд байсан. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан ч, бүтэн гурван сарын ч нүүр үзэлгүй салж, зам мөрөө хөөцгөөсөн.
Салсныхаа дараа Мино "Хүнтэй сууна гэдэг амаргүй ажил байна лээ. Ялангуяа ханиа зөв сонгоогүй бол бүр ч бүтэхгүй" хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл залуу дуучин бүсгүйн тухай анхаарал татсан нэг мэдээлэл байна. Түүнийг амаржиж, ээж болсон гэдгийг ойр тойрных нь эх сурвалж хэллээ. Хүүхдийнх нь эцэг яг хэн бэ гэдгийг дуучин бүсгүй олонд ил болгохыг хүсэхгүй байгаа гэнэ.

Х.Энхжингээс салсныхаа дараа экс найз залуутайгаа эргэн нийлсэн ч, бас л салсан гэдэг. Түүнчлэн хүүхдийнх нь эцэг болох хүн өмнө нь хэвлэлээр төдийлөн гарч байгаагүй нууцлаг эрхэм гэх мэдээлэл байна.


Б.Билэгт
Сэтгэгдэл (10)