Юм гэдэг их учир жанцантай. Өнөөдөр мэлтийтэл сайхан инээж яваад маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Яг л ийм эгзэгтэй мөчийг тооцоолж томоохон бизнесмэнүүд араа бэлддэг. “Жигүүр гранд”-ын Д.Баттөр ноёнтон гэнэтийн тохиолдолд гэнэдэх юмгүй тайван сууж болох нэгэн.

Түүний итгэл найдвар болсон Б.Халиунаа ямар ч үед компаниа төвөггүйхэн удирдлагаар хангах хэмжээнд бүрэн “цэнэглэгдсэн” гэнэ шүү. Ажил хэрэгч, сийрэг толгойтой бүх талаараа манлайлагч байхаар заяагдсан гэмээр түүнд аав нь бүх охидоосоо онцгой хайртай. Аавынхаа анхны бүтээл “Гоо бүсгүй” дууны эзэн тэрбээр аавыгаа хуриман дээрээ дуулуулж байсан золбоотой охин хэзээд өөртөө итгэлтэй, дайчин харагддаг. Ирээдүйд Б.Халиунаагийн эрин үе эхлэх цаг ойрхон байна.
Б.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)