Х.Цагаанбаатар алдарт аав болоход ойрхон явна

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар Монголчуудын бахархал болсон сайхан хос.  Өдгөө гурвын гурван хүүхдийн аав ээж болсон спортын хос маань хаана ч хамтдаа шүү.

Саяхан нээлтээ хийсэн “Омарын эрэлд” киноны нээлтийн хүндэт зочид болон уригдаж ирсэн хосууд алхам ч биенээсээ салахгүй гар гараасаа тас атгаастай орж ирээд гарч харагдсан. Хэн хэнийх нь анхны амьдрал бүтэлгүйтэж алдарт хүрснийхээ дараа бие биесээ олсон тэд  наадмын өмнөхөн ихэр хүүхэдтэй болсон билээ. Анхны амьдралаасаа нэг охинтой  О.Гүндэгмаа ийн дөрвөн хүүхдийн ээж алдарт эх болох болзолыг бүрэн хангасан гэж болно.

Ер нь бол О.Гүндэгмаа алдарт эх болохоос өмнө Х.Цагаанбаатар алдарт аав болох хамгийн их хүсэл сонирхолтой байгаа  гэж болно. Яагаад гэхээр тэрбээр цахим ертөнцийн найзууддаа  хүүхдүүдээ ямар хоол ундаар хооллож, хэрхэн хувцаслаж байгаа зэргээ хуваалцдаг. Тэрийг нь  харсан найзууд нь алдарт  аав Х.Цагаанбаатар хэмээн хошигносон удаатай. Үүнд харин ч нэг дуртай байгаагаа Х.Цагаанбаатар  хэлсэн байна лээ шүү.

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • mongol
    Saihan hos..Amjilt husie
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • HALH BA DURVED
    GUNDEGMAA CHI JAAHAN HUUDIIN TOLGOI ERGUULJ AVCH SUUGAAD ZAVAARSAN MUU HUGSHIN GLUKOZ.ODOO YAVUUL NAADAHAA.HUUHED TORUULEEGUI ONGON OHIN OHOH ERHTEI HUN SHUU. NAAD ERGUU CHIN
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Ямар гоё зураг вэ!!!!!
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025