Жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг багагүй хугацаанд урлагаас хөндийрч байгаад эргэн ирсэн. Хувийн амьдрал, хувьсгалын ажил нь тун нам гүм байдаг Ш.Алтанцэцэг гэр бүлтэй үгүй нь мэдэгддэггүй. Өдгөө “Мөрөөдлийн театр”-тай хамтран ажиллаж шижигнэсэн залуучуудаас дутахгүй уран бүтээлдээ ханцуй шамлан орсон Ааяа сүүлийн үед ямар л арга хэмжээ болно, ирж харагдах болсон.

Олон жил олны хараанаас хол байсан тэрбээр саяхан нэгэн үйл ажиллагаанд хоцорч ирэхдээ нүүр нүдээ нууж маск зүүсэн байв. Тэгээд зурагчид патиарыг нь дарах гэхэд ихэд дургүйцэж байсан юм. Жүжигчин бүсгүй ханиад томуу тусаад маск зүүсэн үү, элдэв мэс засал хийлгэсэн болохоороо ийм ааш авир гаргасан уу. Ямартай ч уулзах ёстой хүмүүстэйгээ хам хум уулзчихаад, нүүр нүдээ нуусаар гарч явна лээ.

М.Сонор
Сэтгэгдэл (11)