Улс төрд шинэ од! Чапи?

Марзан яриа, хошин имижтэй төрхөөрөө өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн Чапи элэглэлийг утгаар нь хийнэ. Ихэвчлэн улс төрчдийг голдуу элэглэдэг түүнийг яагаад ч юм өөрөө улс төрд сонирхолтой гэж төсөөлдөг хүнгүй байсан биз. Тэрбээр саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Алтанхуягт саналаа өгсөндөө үнэхээр их харамсаж байна“ гэж ирээд л эхэлсэн юм байх. Түүгээр ч зогсохгүй кино нээлтэн дээр зургийг нь дарахад

“Кино зvгээр vзvvлээчэй еоое миний зураг бодуул хеерхен менге олж егдег болтой нь ккк” хэмээн жиргэж суужээ. Хуушуур идэх эрх чөлөө өг гэдэг шиг тун удахгүй Чапид кино үзэх эрх өгөх хэмээх яриа гарч мэдэх нь. Чухам улс төржин жиргэж суух болсон түүний хувьд “Улс төрд шинэ од” нэвтрүүлэгт орвол юм дуулгах оролцогч байж шүү.  Жинхэнэ утгаараа марзагнадаг хүн улс төрд орвол ер нь юу болох бол гэж бодож үзэх цаг болж шүү. Яг үнэндээ тэнд одоо мэргэжлийн, хошин урлагийн жүжигчин л дутуу байгаа байх шүү. Спортынхон бизнесмэнүүд дуучид бол нам гэдэг тоглоомоор тоглож л байна.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    за ёстой энэ сүгсэлзүүрээр арай улс төр дутав гэж,Нямдорж улс төрөөс буулаа энэ тэгээд хэнийгээ дууриаж хүнд тоогдох юм бэ?тэнэг матарын заяа ч гомдсон царайтай
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025