"Victoria`s Secret" жил бүрийн уламжлалт зартай шоугаа хийхэд бэлэн болж, сахиусан тэнгэрүүдийнхээ нэрийг эцэслэн тогтжээ. Нэрт загвар өмсөгч Кара Делевинь энэ удаагийн шоунд оролцохгүй нь эхний ээлжинд анхаарал татаж байна. Карл Лагерфельдийн шоуд оролцохыг Кара Делевинь энэ удаад илүүд үзсэн ажээ. Энэ хоёр шоуны хугацаа тун ойрхон байгаа тул хоёуланд нь амжих арга Карад олдоогүй гэнэ.

Энэ жилийн "Victoria`s Secret"-ийн гайхалтай гоёмсог дотуур хувцаснуудыг Бехати Принслу, Адриана Лима, Алессандро Амбросио, Кендис Суинпул, Даутцен Кратц, Карли Росс, Лили Олдриж, Линдси Эллингтон нарын зартай загвар өмсөгчдөөс гадна өөр 20 гаруй загвар өмсөгчид толилуулах юм.

Харин шоуны гол чимэг болсон тус бүр нь 2 сая ам.долларын үнэтэй гоёмсог дотуур хувцсыг Адриана Лима, Алессандро Амбросио хоёр олны хүртээл болгоно. Энэ хоёр дотуур хувцсыг тус бүрт нь 2 сая ам.долларын үнэтэй эрдэнийн шигтгээгээр чимэглэсэн ажээ.
Мөн хэвлэлээр Ким Кардашьяны бага дүү охин Кендалл Женнерийг сахиусан тэнгэрүүдийн тоонд багтаж магадгүй гэсэн мэдээлэл нь оргүй болж хувирсан байна. Гэвч Кендалл ирэх жилийн шоуд оролцох магадлал бий гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна