Ч.Ундрал БНХАУ-ын кино урлагт хөл тавилаа

Телевизийн хөтлөгчид дунд магадгүй Ч.Ундрал шиг кино урлагт тодорсон од байхгүй байх шүү. “Тавилан” киноноос эхлэн зөөлөн ялдам, монголжуу төрхөөрөө үзэгчдийн хайртай дүрийг үлдээх болсон бүсгүй хилийн чанадад хүч үзэж байна.

Ирэх жил түүний тоглосон кино БНХАУ-д нээлтээ хийх юм. Шилийн гол аймагт зураг авалт нь явагдаж байгаа талаар бүсгүй цахим найзууддаа мэдээлсэн байна. Р.Анхням Өвөрмонголд кинонд тоглож байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Манай дэлгэцийн сайхан бүсгүйчүүд урд зүгийнхний анхаарлын төвд орсон бололтой шүү. Нөхрөөсөө салсанаас хойш Ч.Ундрал тун завгүй хуваарьтай байгаа билээ. “Луйвар”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг хоёр ч киноны гол дүрийг бүтээсэн бүсгүй үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн. Тун удахгүй Хятадын үзэгчид түүнд ямар үнэлгээ өгөхийг харах нь ээ.

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Uvurmugts goy huuhen uma Amjilt huseye
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025