Малын хулгайч мянгат малчин

Малын хулгайчид  шүүхийн хаалга татаж, аавынд  морилсон жишээ олон.  Тэгвэл өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд малын хулгайч нарын  нээлттэй шүүх хурал болж, таслагдах юм байна.

Малын хулгайд сэжиглэгдэж буй Ц, М, Б, Б нарыг  олон тооны мал хулгайлж, олон иргэнийг  хохироосон гэх үндэслэлээр шүүх нь. Эдгээр хүмүүсийн  дотор тус сумын мянгат малчин Ц гэгч бас шүүгдэж байгаа юм байна.

Түүнийг мянгат малчин гэх эрхэм хүндтэй цол гуншинтай хэрнээ олон тооны мал хулгайлж мянгат малчин болсон нэгэн хэмээн нутгийн иргэд нь хэлж байгаа аж. 

 Ер нь бол малын хулгайч нарын дунд мянгат малчин байна гэж хэний санаанд орох билээ. Тэрбээр уг хэргийг үйлдэж байхдаа газар дээрээ баригдаж ийн аавын хаалга татахад хүрээд байгаа юм байна. Иймд иргэд малаа алга болсон үед нь цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандаж байхыг анхааруулж байна.

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • shiitgel...
    Iim hulgaich nariig udur bur zuragtaar gargaj bai..! Nuur tsarai, heden jil yal ugsun ene ter geed... l tegvel hulgailah setgel ni shantarch magad.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Hunii mal hulgailj avsan humuus yaj noir ni hurdeg bainaa, hool hooloigoor ni davdag bainaa. Hamgiin archaagui amitad husriin hognuud.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochin
    Yadruu doroi amidraltai, bie tsarig taaruu bolson hugshin ulsuudiin maliig bol bur l ih hulgaildag shte. yagaad gevel araas ni hol haij chadahgui, demii suraglaad l , oir hol hureh gazraar l haidag. Ingeed l hulgaichiin az boldog baih. Huduud bol iimerhuu.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин
    энэ сайхан ардчилал нь тэгээд алуурчин авилгач хулгайч хар тамхичин дээрэмчдийнхээ нүүр царайг сайн нуух юм даа,өшөө аваарай гэсэн шиг хөөрхий хохирогчдынх нь нүүр царайг дандаа ил гаргадаг байж
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Muu yavahaas sain uh gej, ichij uhmeer no.vsh baina daa.
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025