Миссийн тэмцээн борооны дараах мөөг шиг олширсон энэ цаг дор тэргүүн мисс титэм зүүснүүд нь хүссэн хүсээгүй гэрлийн хурдаар олонд танигдах болж. Харин дэд, тэрний дараагийн байрны шагналтнууд яадаг юм бол?

Аман хүзүүдсэн, хоёрдугаар байрын эзэд түрүүлсэн хүнээсээ ч мундаг, үл ялиг аз дутсан нэгэн байх тохиолдол байдаг шүү. Miss Mongolia” наадмын Дэд мисс Б.Номин-Эрдэнэ сэтгэлт хархүүтэйгээ манай дуран хараанд өртлөө. Нүдэнд дулаахан дэгжин хархүүгээ олны өмнө ил гаргасан мисс бүсгүй тун удахгүй айлын эзэгтэй болох бололтой. Найз залуу нь төрийн албанд ажилладаг бөгөөд найз бүсгүйгээ дагаад хааяадаа рекламд тоголсон харагддаг.

Б.Номин-Эрдэнийн хувьд ШУТИС-ийн Геологи гидрогеологийн 4-р курсын оюутан бөгөөд “Монгол модель” агентлагт 4 дэх жилдээ гэрээгээр ажиллаж байгаа. Тэрбээр 2011 оны “Face Mongolia” тэмцээний тэргүүн байр, фото мисс, 2012 оны “Asian new face model awards” тэмцээний шилдэг оролцогч, 2013 оны “Moda art” тэмцээний шилдэг загвар өмсөгч 2013 оны “Miss Mongolia” тэмцээний шилдэг загвар өмсөгчөөр тус тус шалгарч байсан юм. Өсөх ирээдүйтэй дэгжин шаавай бүсгүй бусад дэдүүдээ бодвол карьер тун амжилттай хөөж яваа юм.


Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (13)