Дахиад л Месси...

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг дөрвөн жил дараалан хүртсэн Лионель Месси өчигдөр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Голландын “Аякс”-ын хаалганд дубль хийснээр алдарт Рауль Гонсалесийн түүхэн дээд амжилттай эн зэрэгцлээ.

Рауль Гонсалес “Реал Мадрид”, “Шальке” багийн бүрэлдэхүүнд багтан Аваргуудын лигт нийтдээ 71 гоол оруулсан юм. Ингэснээр Месси өөрийнхөө гол өрсөлдөгч Криштиано Роналдогоос нэг гоолын өмнө бичигдэж байна. Өнөөгийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг сүүлийн зургаан жил солбиж хүртээд буй Месси, Роналдо хоёрын өрсөлдөөн ийнхүү үргэлжилсээр байна.

Мессиг сүүлийн үед урьдынх шигээ гялалзсан тоглолт үзүүлэхээ больсон, татвараас зайлсхийсэн гэх мэтээр шүүмжлэх нь ихэссэн ч аргентин довтлогч талбайд үүргээ сайн биелүүлж, Раулийн дээд амжилтыг эвдэхэд ганцхан гоол дутуу байна.

Мөн Месси Аваргуудын лигт 71 гоол оруулахдаа 23 өөр стадионд гоолдсон нь нэгэн дээд амжилт болжээ. Криштиано Роналдо 22 өөр стадионд гоол оруулсан үзүүлэлтээр түүний ард бичигдэж байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025