Хошин шогийн анхдагчдын нэг Амбий, Бооёо, Хүрлээ нар хамтран хамтлаг байгуулсан ч үл ойлголцон салцгаасан. Харин “Шинэ үе”-д бас нэгхагарал гарчээ. Саяхан болсон хошин шогийнхны улаан хивсний ёслол болж хошин урлагийнхан бултаараа баярлацгаасан. Гэтэл акулуудын нэг “Шинэ үе”-ийн жүжигчин Ундармаа улаан хивсний ёслолдоо ирээгүй нь хамтлагийн ахлагч Бооёотой маргалдсан гэсэн шуумыг улам даамжруулав.

Учир нь улаан хивсний ёслолд яагаад ирээгүйг асуухад Ундармаа “Намайг яагаад ирээгүйг “Шинэ үе”-ийнхнээс асуу” гэж хариулж аль хэдийнэ хамтлагтаа хамааралгүй болсон гэдэг нь ойлгомжтой болсон. Ингээд “Шинэ үе”-ийн хоёр гол багана өрх тусгаарлаж залуу жүжигчдээ хоёр хуваан дахин шинэ хамтлаг тун удахгүй төрөх нээ. Ундармаагийн багт Алдармаа, Отгоо, Ганбаа нар багтсан бол үлдсэн нь Бооёо ахынхаа нөмөр нөөлгөнд үлдсэн сурагтай. Ийнхүү жил бүр хошин шогийн шинэхэн хамтлагууд мэндэлсээр шинээр төгссөн залуу жүжигчдэд ажил олдохгүйн зовлон байхгүй болоод байна. Хэдийгээр хамтлагууд шинээр төрж байгаа хэдий ч бүгд амжилттай яваа. Хамтлагийн ахлагчид нь гэхэд хамгийн үнэтэй байр, хамгийн үнэтэй машин эдэлж хэрэглэдэг бол залуу жүжигчид нь ч ялгаагүй үнэтэй машин брэндийн хувцсаар гангарцгаадаг. Ингээд хошин шогийн отгон хамтлаг “Эмоци” байсан халаагаа өгч Ундармаа багаа бүрдүүлж дахин отгон хамтлаг бий болох нээ.
Г.Есүй
Сэтгэгдэл (41)