Ихрүүдийн цувааг Соконууд үргэлжлүүллээ

Ихэр төрнө гэдэг бурханы бэлэг, их хувь заяа билээ. Харин орчин  үед бол мөнгөтэй хэн бүхэн хэдэн ч хүүхэдтэй болоход амархан болчихсон. Юу гэхээр, үр тогтоож ихэрлэх моод манай олны танил болон хөрөнгөлөг эрхмүүдийг хошууруулаад багагүй хугацаа өнгөрч байна. 

Ялангуяа улстөр, урлагийн салбарынхан дунд ихэрлэх моод газар авчээ.Саяхан л гэхэд дуучин шувуухайнууд гэгддэг  Соко нар ихэр хүүхэдтэй болсон байна. Дуучин Т.Солонгын хувьд анхны нөхрөөсөө нэг охинтой бол дараагийн нөхрөөсөө ихэр хүүхэдтэй болоод удаагүй байгаа билээ.

Тэгвэл  дуучин Сокогийн хувьд мөн л хоёр дахь төрөлтөөрөө ихэр хүүхэдтэй болж магнай хагартлаа баярлаж байгаа сурагтай. Ийн нэр нь хүртэл адилхан дуучин шувуухайнууд хэдхэн сарын зайтай ихэрлэж юун дуу, хуур манатайгаа л байгаа аж.

Заяасан ихэр үү, захиамал ихэр үү гэдэг нь одоо хэр тодорхойгүй байгаа ч, тэднийг ихэрлэх моодтой хөл нийлсэн гэж ярих хүмүүс цөөнгүй байгаа юм.

М.Сонор

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • tuya
    setguulch sonoroo chi bolio yu we araichdee bugd hudal
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • wow
    M.Сонор хэхэхэ хаана хэнээсээ авсан нийтлэл бэ ? чихний булангаар явган яриа сонсоод тэрийгээ бичиж байгаа юм уу ?
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025