Дэлхийн трансжендэрүүдийн дунд зохиогддог “Miss international queen 2014” тэмцээнд Б.Солонго гэх оролцогч Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 2000 оролцогчоос шилдэг 50 бүсгүйг шалгаруулаад байгаа аж.

Тайланд улсад болж байгаа тэмцээний ялагч энэ сарын 7-ны өдөр тодрох юм. Манай улсын оролцогч Б.Солонгын тухайд өнгөрсөн онд “Miss beauty 2013” тэмцээний тэргүүн миссээр шалгарснаар трансжендэр мисст оролцох эрхтэй болсон байна.
Трансжендэр гэдэг нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэж өөрийгөө мэдрэх хүйсийн баримжаа мэдрэмж нь төрөлхийн хүйсээс нь өөр, эсвэл төрөлхийн хүйст нь оноогддог жендэрийн хэм хэмжээнээс өөрөөр жендэрээ илэрхийлдгийг нэрлэх ерөнхий нэр томъёо юм. Трансжендэр хүмүүс ихэвчлэн хүйсийн шилжилтийн мэс засал хийлгэн өөрийгөө мэдэрч буй хүйстэй болдог юм байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (3)