Келли Ли Дикей болохгүй, бүтэхгүй зүйл хорвоо дээр үнэхээр байдаггүй гэдгийг харуулж буй нэгэн ажээ. 20 настайдаа Уолт Диснейн хүүхэлдэйн киноны Жессика Рэббитийн дүрийг хараад Келли яг түүн шиг нарийхан бэлхүүстэй болохыг хүссэн гэнэ. Тэгээд хүслийнхээ төлөө зүтгэж эхэлсэн нь долоон жилийн дараагаар амжилтад хүрсэн нь энэ. Түүний бэлхүүсний тойрог ердөө 40 сантиметр.

“Миний бие галбирыг хараад зарим хүмүүсийн дургүй хүрдэг шиг билээ. “Эвгүй байна” гэх юмуу “Жинхэнэ биш юм шиг харагдаж байна” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлэх нь бий. Тэгээд ч би үсээ байнга содон өнгөөр будуулдаг. Яагаад би бусдаас өөр байж болохгүй гэж?” гэж Келли Ли Дикей өгүүлж байна. 40 сантиметр бэлхүүстэй болохын тулд Келли долоон жилийн турш корсет зүүжээ.

“Мэдээж, ийм галбиртай болохын тулд би доод хавиргуудаа авахуулсан. Бас корсет байнга зүүдэг. Зарим дотоод эрхтнүүд минь бага зэрэг гажсан тал бий. Гэхдээ эмч нар ноцтой асуудалгүй гэдэг” хэмээн Келли Ли Дикей бардамнан ярьжээ. Гэвч үргэлж корсет зүүж явах нь амьсгалахад хүндрэлтэйгээс гадна бүжиглэх, гүйх, шатаар өгсөх зэргийг бараг боломжгүй үйлдэл болгосон аж. Гэлээ ч Келли энэ бүхнийг “жижиг асуудлууд” гээд тоодоггүй гэнэ.


М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна