Таяг тулсан ч намдаа зүтгэнэ ээ!

Нам дагасан бүхэн хөлждөгтөө ч биш угаас намд зүтгэх тавилантай төрсөн хүмүүс тусдаа, цаанаасаа “төрдөг” юм шиг. Залуучуудын холбооноос улс төрийн карьераа эхлэн өндөр суудалд заларсан эрхмүүд нэг бус.

Тэдний араас тун амжилттай түүчээлж яваа А.Мөнхбат хэзээд бэлхэн зүтгэлтэй нэгэн. Хөлөө хугалж таяг тулсан ч намын ажилдаа нойр хоолгүй зүтгэж яваа гэнэ шүү. Гандан буурахгүй таягаа тулан эх орноо тойрон намынхаа ажлыг хийж 21 аймгаар орсон сурагтай. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ч гэсэн суга таягтай намынхаа хуралд ирж байсан. Үзэл бодолдоо ийм үнэнч, тууштай хүмүүстэй нам өөдлөн дэвжих нь цаг хугацааны асуудал бизээ.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025