Хүүхдүүдийн алуурчинг баривчилжээ

Оросын Удмуртын Бүгд Найрамдах улсын Базелино хэмээх жижигхэн тосгонд 11 настай Андрей, 12 настай Александра хэмээх эгч дүү хоёрыг хөнөөгөөд, охиныг хүчиндсэн гэмт этгээдийг баривчилжээ. Жигшүүрт алуурчинд олон зүйл ангиар ял төлөвлөөд байгаа гэнэ. Алуурчин хэргээ баривчлагдмагцаа шууд хүлээжээ.

Гэмт этгээд хүүхдүүдийг дэлгүүр рүү дагуулан явж, амттан авч өгнө хэмээн хуурч, ойролцоох  ой руу оруулсан байна. Хүүхдүүд дэлгүүр биш ой руу явж буйг мэдээд гэр рүүгээ буцахыг хүссэн ч тэднийг сүрдүүлэн ойд аваачснаа хүлээжээ. Эхлээд хүүг боож алсныхаа дараагаар охиныг хүчиндээд, хөнөөснөө ч 24 настай алуурчин мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрчээ.

Аравдугаар сарын 27-нд эгч дүү хоёр сураггүй алга болсон бөгөөд маргааш нь ойгоос цогцсуудыг олсон байна. Хүүхдүүдийг Александра охины ороолтоор боож, зодож алсан байжээ.

Алуурчин Балезино тосгоны харьяат бөгөөд өнгөрсөн хавар шоронгоос суллагдсан нэгэн байж. Өмнө нь хүчингийн хэргээр шийтгэгдэж байсан юм байна. Хүүхдүүдийн эх Любовь Касимова хэрэг гарсны дараа цагдаа нарт хэнийг сэжиглэж буйгаа шууд хэлсэн нь зөв таамаглал болжээ. Хэрэгтэн Касимовагийн ажил дээр байнга ирж, эргүүлэх болсон ч татгалзсан хариулт сонсож байжээ. Хүүхдүүдийн оршуулах ёслол дээр алуурчин гэмгүй хүн шиг очиж, эмгэнэл илэрхийлж байсныг нутгийн иргэд ярьсан гэнэ.

М.Мөнхжин  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025