“ROYAL HIT ” хуйлруулах нь дээ...

Залуусын хэмээх тодотголтой нийгмийн хөгжлийг дэмжигч ROYAL HD  телевиз гурван нас хүрчээ. Шинэ үеийн хамтлаг, уран бүтээлчидтэй нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг тэд хамтдаа энэ сарын 12-нд “UB палас”-ын концертын их танхимд ROYAL HIT тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Хамгийн гол нь үзэгч сонсогчид энэ үдэш өөрсдөө сонсох дуугаа сонгоно. Тэр ч утгаараа тухайн цаг үеийн жинхэнэ  ХИТ уран бүтээлүүдэд   саналаа өгснөөр гайхалтай үдэш байх нь гарцаагүй. Магадгүй таны дурсамжийг сэргээсэн дуу зүрхийг чинь булиглууах нь ээ. Мөн “Мөрөөдлийн театр”,  “Эмоци” хамтлагууд шилдгийн шилдэг хошин үзүүлбэрээ үзүүлж инээд бэлэглэнэ. Инээд хөөр, хит дуу эгшиглэх энэ үдшийг та хамтдаа бүтээгээрэй. Саналыг  Рояаль телевизээр өглөө, өдөр ,орой бүр шууд нэвтрүүлэгт холбогдож өгөх боломжтой. Мөн 19.00  цагаас хүрч байгаа “Рояаль ХИТ” шууд нэвтрүүлэгт тоглолтонд оролцох хамтлаг дуучид хүрэлцэн ирж үзэгчидтэйгээ ярилцан,  дуулах дуугаа тодруулсаар байна. 

Сүүлийн үед үзэгч сонсогчидтойгоо уулзаагүй нам гүм байсан дуучин Ану болон Мөнхийн реп хамтлагууд шууд нэвтрүүлэгт орсноор үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн гэнэ. Тайзнаа гараагүй нэлээд удсан тэд маань дуулах дуугаа хэдийнэ сонгожээ.  Энэ долоо хоногт  Монтареп, Ice Top хамтлагууд хип хоп уран бүтээлчдийн төлөөл болон оролцох нь ээ. Хамтлаг дуучид хүртэл өөрсдөө удаан уулзаагүй найзуудтайгаа таарах нь гэж олзуурхаж байгаа гэсэн. “Sound of kiss” охидын хамтлаг ч  хэдийнэ  бэлтгэлдээ орсныг дуулаад гайхах баярлах хүмүүс   олон байгаа гэнэ. Үнэхээр энэ олон хамтлаг уран бүтээлчид бүгд тайзнаа гараагүй уджээ. Тэр ч утгаараа үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолт болох нь гарцаагүй. Энэ боломжийг ашиглаж энэ л олон хамтлаг дуучдаас зөвхөн дуртай дуугаа сонсоно гэхээр сайхан хэрэг шүү...

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025