Монголын телевизийн ертөнцөд “Хөтөч” хэмээх олон ангит кино мэндэлжээ. “Чонын алтан шагай”, “Удирдагч”, “Анирлагч” гэх мэт олон киногоор чадвараа харуулсан найруулагч Д.Энхбаатарын бүтээл тус кино нь “Royal Media Agency”-ийн анхны кино бүтээл аж. Монголын чадварлаг олон жүжигчид дүрээ мөнхөлсөн энэ киноны дууг залуу уран бүтээлчид тэр дундаа эхнэр, нөхөр хоёр хамтран дуулсан гэдгээрээ онцлог.

Түүнчлэн залуу дуучдын шинэ уран бүтээл “Рояаль медиа” агентлагийн анхны бүтээл хоёр зэрэгцэн төрж байгаад ихэд билэгшээж байгаа гэнэ. Ш.Гүрбазарын үг Аранзаагийн аялгуугаар бүтсэн “Хайр харц” хэмээх энэ дуу сүүлийн үед сонсогчдын дуртай дуунуудын нэг болж амжжээ. Олон залуусын амьдралынх нь хөтөч болох сургамжит энэ киноны дуу залуу уран бүтээлчдийн ч амжилтынх нь “Хөтөч” болох биз ээ. “Хөтөч” тун удахгүй РОЯАЛЬ HD залуусын телевизээр үдэш бүр гарч эхлэх юм байна.
Та бүхэн "Хайр харц" дууны клипийг хүлээн авна уу.
Сэтгэгдэл (1)