Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт хөлбөмбөгт дуртай, бас хөлбөмбөгийн ур чадвар сайтай нэгэн. Тэгээд ч түүнийг гүйцэх хүн одоогоор дэлхийд байхгүй тул Ямайкийн хөлбөмбөгийн шигшээ баг түүний чадварыг ашиглахаар шийдэн шигшээдээ дуудахаар болжээ. 100, 200 метрийн зайн дэлхийн дээд амжилтын эзэн Усэй Болтыг шигшээдээ дуудаж буйгаа Ямайкийн дасгалжуулагч Винфрид Шефер өгүүлсэн байна.

“Болт одоогоор Ямайкт байгаа. Түүнийг шигшээ багтаа тоглоосой гэж хүсч байна. Энэ бол манай багийн гол зорилго юм” гэж Шефер мэдэгджээ. Болтыг 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын дараагаар шигшээдээ дуудахаар урьдчилан төлөвлөөд байж. Гэвч Болт олимпийн дараагаар 2017 оны Дэлхийн аваргад уралдах хүсэлтэйгээ зарласан тул хөлбөмбөгийн шигшээ баг хүлээлгүй эртхэн дуудахаар болсон нь энэ юм байна. Гэлээ ч одоогоор олимпийн зургаан удаагийн аварга алдарт тамирчин албан ёсны хариулт өгөөгүй байна.
Усэйн Болт нь Английн “Манчестер Юнайтед” багийн үнэнч хөгжөөн дэмжигч юм.
М.Мөнхжин

Сэтгэгдэл байхгүй байна