Монголын Жүдо бөхийн холбоо Улсын начин Б.Сугаржаргалыг холбооноосоо хөөсөн гэх мэдээлэл байна. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар зодоглож, аймгийн арслан Г.Баасандоржид унасныхаа дараа хөлийн цэцээр ажиллаж байсан Улсын харцага Д.Сэрээтэрийг нударч авч, хэл амаар доромжилсон нь ийм үр дагаврыг дагуулсан бололтой. Монголын Жүдо бөхийн холбооны зүгээс ч Б.Сугаржаргалыг хөөсөн гэдгээ баталгаажуулж, түүнийг цаашид жүдо бөхөөр барилдуулахгүй, үндэсний бөхөөрөө л барилдах байх гэсэн зүйлийг мэдэгдсэн байна. Тэгэхээр энэ нь нэг талаас бусад бөхчүүдэд сургамж дагуулж байгааг хэлэх нь зөв болов уу.

Учир нь Монгол бөхийн уламжлал, дэг жаягийг уландаа гишгэж, зүй бус авир гаргасан бөх нэртэй нөхдүүдийн толгойг илдэг байдал манайд хавтгай. Тиймээс Улсын начин Б.Сугаржаргалтай хариуцлага тооцсон энэ явдлыг бусад нь анзаарч харж, нэгийг бодож байгаа болов уу.
Б.Билэгт
Сэтгэгдэл (11)