“Намайг шударга байхыг та нар зөвшөөрнө үү. Би ижил хүйстнээ сонирхдог. Үүгээр бахархдаг. Бэлгийн цөөнхөд багтаж буйгаа би Бурхнаас авсан том шагнал, их хишиг гэж боддог” гэж Apple-ийн захирал Тим Кук гэнэтхэн мэдэгдлээ.

Стив Жобсын албан тушаалыг залгамжлан авсан Тим Кук Bloomberg Businessweek сэтгүүлийн буланд ийнхүү ижил хүйстэн гэдгээ зарлав. Түүний бэлгийн чиг хандлагын талаар цуу багагүй тархсан ч бүрэн баталж, нотолж чадаагүй байж.
53 настай Тим Кук “Миний бэлгийн чиг хандлага цөөнх байхын ямар хэцүүг ойлгуулж өгсөн. Энэ нь намайг илүү нямбай, шаргуу байхад сургасан. Заримдаа хэцүү үе таарч байсан. Гэлээ ч би өөөртөө итгэж, урагш тэмүүлсэн. Миний бэлгийн чиг хандлага намайг сум нэвтрүүлдэггүй хантаазтай юм шиг болгосон. Apple-ийн захиралд ийм чанар тун чухал шүү дээ” гэж өгүүлжээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна