Урлагт шинэ од! У.Хүрэлсүх

Улс төрд шинэ одыг теле шоугаар тодруулж байгаа шиг урлагт улс төрийн салбараас од төрөх бас нэгэн боломж буйг харуулсан үйл явдал саяхан тохиов. Яруу алдарт МАН-ын эрхэм хүндэт гишүүд “шинэ од”-ынхоо тоглолтыг алгаа хорстол нижигнүүлэн ташиж үзсэн гээд л бодчих.

Энэ бол У.Хүрэлсүх байлаа. Хатуулгатай цагаан зах, гельдсэн үс, пальто намируулан Төрийн ордонд алхдаг гишүүн байсан тэрбээр энэ хугацаанд өөрийгөө нөөж байсан бололтой. Өөрийгөө сонсож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр нэг шат алхахыг хүссэн идэр насны эрчүүд нийлэн “Андууд” хамтлагийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. “Дурсамж”, “Сэтгэлийн жигүүр”, “Учирлын хорвоо”, “Алтанзул”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дуунууд эгшиглэнэ. У.Хүрэлсүх нот харан гитараа балбаж унаган авьяасаа гайхуулж суув. Сайн ярибал шал угаах ч авьяас тул түүнийг дуулсангүй гитар л дарлаа гэж чамлах хүн гарахгүй болов уу. Ердөө хоёрхон сар бэлдээд энэ том тайзан дээр гитар тоглоно гэдэг амаргүй даваа. Тэдний хамтлаг зургаан гишүүнтэй. Хоёр нь арван жилийнх нь найз нар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Г.Ариунбуян /эдийн засагч/ хамтлагийн басс гитарчин, Цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав /цөмийн физикч/ бөмбөрчин. Цагаан захтай дарга нарын армийг арай өөр өнцгөөс харах хэн бүхэнд сонихон байсан болов уу.

Тоглолт үнэ төлбөргүй. Үзэгчдийн суудалд МАН-ын дарга асан Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд, МАН-ын бүлгийн бүх гишүүн,  Д.Мөрөн хурандаа гэхчлэн ховор хүмүүс суусан байв. “Х-ТҮЦ”-ийн Аглуу, Онон ар талаас шүгэлдэж, эрос хатагтай Т.Ариунаа, поп дива Н.Наран гэхчлэн үзэгчид нь тайзан дээрх хэдээсээ од, юу ярьж байгаа юм.

Таашаал байвал хэн ч гэсэн тайзан дээр гитар балбаж болно. Энэ л ардчилсан нийгэм. У.Хүрэлсүхийн анхны тоглолт чамлахааргүй амжилт дагуулсан болов уу. Өөрөө өөртөө л зөв бол болоо доо, бөмбөр минь гэдэг шиг энэ удаад түүнийг улс төрийн цонхоор сонжихоо түр азная. Тэр зүгээр юу ч бодолгүй тоглолт хийсэн байж бас болно шүү дээ. Амьдрал энгийн байхдаа сайхаан. Шинэ оддоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэе!

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Ene alia tanhai salbadai yah ged bas mongold hured irev, gadaad ruuga zailaach, muu luivarchin
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • zaaaaaasssss
    boli,boli.
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025