Хоёр ази эмэгтэйн мөчилсөн цогцос олджээ

Хонконгийн Цагдаагийн газар нэгэн аймшигт хэрэгтэй нүүр тулаад байгаа гэнэ. Их Британийн 29 настай банкны ажилтан эрийн зочид буудлын өрөөнөөс Зүүн-Өмнөд Азийн гаралтай хоёр эмэгтэйн мөчилсөн цогцсыг цагдаа нар олсон байна. Банкны ажилтан өөрөө цогцос олсноо цагдаагийн газарт мэдэгдсэн ч мөрдлөгийн явцад түүний гар утаснаас секс тоглоом, хоёр эмэгтэйн амьд ахуйн гэрэл зургууд олдсон тул баривчлан, хориод байгаа гэнэ. Цогцсын толгой, их биеийг тасалж, мөчлөөд балкон дээр нуусан байжээ.

Цагдаа нарын мэдээлснээр хохирогчид нь 25-30 насны Зүүн-Өмнөд Азиас гаралтай биеэ үнэлэгчид байх магадлал их байгаа гэнэ. Хохирогчдын хэн болохыг тогтооход хүнд байгаа ажээ.

М.Мөнхжин

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025