Кидман: Би нөхөртэйгээ хайрын захиа бичилцдэг

47 насанд романтик харилцаагаа хадгалж, хайр сэтгэлээ улам халуун болгож болдгийн жишээг Николь Кидман харуулж байгаа ажээ. Тэрбээр нөхөр Кит Урбантайгаа хайрын захиа бичилцдэг гэнэ. Эллен ДэЖенересийн шоунд Николь Кидман оролцохдоо энэ талаараа ярьжээ.

“Бид хоёр хол байх үедээ бие биендээ хайрын захиа бичдэг. Мэдээж, өдөр бүр бичихгүй л дээ. Гэхдээ хол байх тусам л захианы давтамж улам ойртдог. Би түүндээ хайраа илэрхийлэх дуртай. Тэр үнэхээр хайр даасан сайхан эр хүн” гэж австрали гаралтай жүжигчин инээмсэглэн ярьсан байна.

Николь, Кит хоёр 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Сандей Роуз, Хоул Маргарет гэдэг хоёр хүүхэдтэй. Николийн хувьд 2014 он хүнд үйл явдлаар дүүрэн байгаа. Сарын өмнө эцэг нь учир битүүлэг байдлаар амиа алдсан юм. Энэ нь нөхөртэйгээ харилцаагаа улам нээлттэй байлгаж, нэг нэгнээ халамжлах сэтгэлийг сэргээж өгсөн гэж Николь өгүүлж байна.

“Би эцгээ алдаад удаагүй байна. Эцэг минь үгүй болсон энэ хүнд үед Кит намайг их халамжилж, хайрлаж байгаа. Түүний сэтгэл улам л халуун дулаан болсон. Заримдаа энэ сайхан сэтгэлийг нь бодохоор, харахаар нулимсаа барьж тэвчдэггүй. Бид хоёр хамтдаа амьдралын хүнд өдрүүдийг даван туулж яваа. Китийн хайр, халамжийг мэдрэх тусмаа миний сэтгэл өег болдог. Аймшигтай хоосон орой зайд уначих гээд байх үед минь халуун сэтгэлийнхээ галаар бүлээцүүлсэн. Тиймээс ч би түүнийхээ төлөө бүхнийг хийх болно, бүх сэтгэлээрээ бүрэн дүүрэн хайрлана аа” гэж Николь Кидман өгүүлжээ.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025