Гранд ба ЁС СУРТАХУУН

Энэ өдрүүдэд юу юунаас илүү ард түмэн юунд хамгийн их эмзэглэж, санаа зовниж байна гээч? Хөөрхий, Н.Алтанхуяг нүүрс бөндийтөл шуудайлан түрдэг тэргэн дээр тавьж байсан тэр дүр зураг одоо ч нүдэнд харагдана. Ард түмэн амьдралдаа тийм том нүүрсийг 3200 төгрөгөөр авч үзээгүй, ёстой "сад тавьсан". Харин энэ жил яах бол гэж ард түмэн тун их сэтгэл зовниж байна. Магадгүй энэ хүн алдаа оноотой байсан ч гэсэн хоёр ч өвөл халуун гэртээ хямд нүүрс түлж дулаан өвөлжсөн иргэд түүнийг уучилсаан. Монголчууд ийм л ёс суртахуунтай ард түмэн. Түмэн гэмийг ч нэг сайн үйлээр цагаатган өр нинжин сэтгэлээр ханддаг.

Намрын сэрүү орсон ч цасны хялмаа үзэгдэх төдий аравдугаар сар шувтарлаа. Манай энэ дугаарын зочид АЖ Н.Сувдын хүү Т.Бат-Оргилын гэргий Н.Батцэцэг, “Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаагийн нөхөр жүжигчин Т.Билэгжаргал нар байв. Монголын сайхан залуу Т.Бат-Оргил нэг л өдөр хоёр хүүхэдтэй бүсгүйтэй амьдралаа холбосон нь олон бүсгүйчүүдийн сэтгэлд шар ус хуруулсан. Гэсэн ч  хэл амыг үл тоон өнөр өтгөн, аз жаргал дүүрэн амьдарсан 20 жил тэдний сонголт алдаагүйн гэрч. Урлагийн ертөнцийн үзэсгэлэнт цэцэгсийн нэг Г.Анхмаа, авьяаслаг залуу жүжигчин Т.Билэгжаргал нар харилцаагаа 5 жил бусдын нүднээс нууцлан үерхсээр нэг гэрт орж, хөөрхөн охинтой болон 8 жилийг хамтдаа өнгөрүүлсний эцэст “салсан” гэх дуулиан яах аргагүй сэдэв байлаа. Асуудлын ээдрээг бид тайлсан.

Сар болгон сэтгүүлийн маань нүүр хуудсанд бүл нэмсэн, бүл нэмэх гэж буй гэр бүлийн аз жаргалтай агшнууд дурайх болсонд бид ихэд олзуурхах болсон. Энэ сард хэн хэн бүл нэмж, хэн хэн алдарт эхийн болзолд ойртсоныг та сонирхоорой. Онцолбол МУГЖ Т.Баясгалан, Олимпийн аварга Н.Түвшинбаярын гэргий нар бие давхар, амаржих мөчөө хоног тоолон хүлээж байна шүү. 

Нүүр хуудас бүр сонин содон мэдээгээр таны мэлмийг хужирлана. МАК-ийн хүүхдүүд шинэ амрагаа зарласан, халаа сэлгээний эзэд хэн хэн шинээр нэмэгдэв, Монголын хамгийн стилтэй хувцасладаг инстаграммын од, нүүрээ нуудаг бүсгүй хэн болохыг бид ил болгов. Мэдээж олон сонирхолтой мэдээллүүд таныг уйдаахгүй.

Үнэн нүүр царай, үнэн халуун сэтгэл, комплексгүй ертөнц, ёс суртахууны эрэлд бэдэрсэн сар байлаа. “Гранд”-ын зочид, нийтлэлийн бодлого тэр чигтээ ёс суртахууны эргэн тойронд өөр өөрийн өнцгөөр оршив.  Ёс суртахуунтай сэтгүүлзүйг хөгжүүлэх аянд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл саад тотгорыг даван урагшилж яваа “Гранд”-тай хамт байдаг ёс суртахуунтай, үнэнч уншигчдадаа баярлалаа.

Дугаарыг удирдсан Б.Ундрал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025