Төрийн соёрхолт зураач Нью-Йоркт алга боллоо

Монголын жуулчин Долгоржавын Болд Манхаттен дүүрэгт сураггүй алга болсон тухай орон нутгийн цагдаагийн газраас энэ сарын 29-нд мэдээллээ.

Тэрбээр хамгийн сүүлд даваа гаригийн бага үдэд VIII өргөн чөлөө болон 31 дүгээр гудамжаар явж байсан аж. Жуулчин Лонг Айландын “Fairfield Inn” зочид буудалд байрлаж байжээ. Д.Болд нь эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй бөгөөд англи хэлээр ярьж чаддаггүй. Тэрбээр хамгийн сүүлд саарал өнгийн хантааз, хар хилэн цамц, хар өмдтэй явсан байна.



Түүнийг харсан хүмүүс Нью-Йоркийн цагдаагийн газрын 1-800-577-TIPS утсаар холбогдох, TIP577 руу мессэж бичих болон www.nypdcrimestoppers.com сайтаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, 62 настай Д.Болд 1977 онд И.Репиний нэрэмжит Уран зургийн академийг дүүргэсэн. Тэрбээр дэлхийн 20 гаруй улсад 30 орчим үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Англи дахь Олон улсын намтрын төвөөс 2012 онд түүний гавьяа зүтгэлийг үнэлж “Шилдэг мэргэжилтэн”-ий нэгээр шалгаруулсан юм.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025