Бурхан “сургадаг” Б.Галсансүх охинтой болжээ

Цалгисан их авьяас, ил шулуухан үгээрээ алга ташилт үргэлж хүртдэг яруу найрагч Б.Галсансүх амьдрал дээр тун зөөлөн нэгэн. Эднийх гурван сайхан хүүтэй айл. Тэгвэл өнөө өглөө найрагч маань охинтой болжээ. Түүний бяцхан гүнж 3,9 кг жинтэй төрсөн талаар тэрбээр цахим найзууддаа хуваалцав. Сонирхуулахад, найрагчийн төрсөн өдөр 1-р сарын 1-нд болдог. “Гоёор зогсохгүй санхүүд хэмнэлттэй өдөр” хэмээн хошигнодог найрагч энэ өдрийг найзуудтайгаа бужигнан гэртээ өнгөрүүлдэг гэнэ шүү. Аравдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1 гэхчлэн эдний гэр бүлд сарын сүүл, сарын эхний өдөр тун онцгой үүрэгтэй бололтой юм. Бүл нэмсэн найрагчдаа баяр хүргье, алдарт эх болсон найрагчийн гэргий тун удахгүй энгэрээ цоолох нь ээ.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • хг
    хэнийг хаана яаж гүтгэв
    2014 оны 10 сарын 31
  • Zochin
    Ene nuhriig hun gutgej, doromjilohdoo mergejiliin gej duulsan yum baina. Herev tiim bol nugel ni nudeeree garna.
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
    • хг
      хэнийг хаана яаж гүтгэв
      2014 оны 10 сарын 31
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025