Хамгийн халуухан реппэрийн тоонд Анхаа зүй ёсоор ордог. Охид бүсгүйчүүдийн дунд рейтинг өндөртэй тэрбээр гэрлэж бараалахад тэгтлээ яаралгүй өдий хүрсэн. Ийм нэгэн мөс шиг хүйтэн зүрхтэй, гоонь эрийн зүрхийг булаасан бүсгүйн сураг дуулдах болсон. Энэ удаад олны хөл ихтэй газар, тодруулбал найран дээр өөрийн “соронз”-оо тэр дагуулж ирэв. Эгчмэд бүсгүйд сэтгэл алдран болзож хаа сайгүй дагуулж явах болсон Анхаа эцсийн сонголтоо ийнхүү баталгаажуулав бололтой. Шведээс ирсэн Анхаагийн “дагина” хамтлагийнх нь галзуу улаан фэн байсан гэдэг. Тун удахгүй Анхаа үл таних бүсгүйгээ танилцуулах бизээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (5)