Уран зохиолын түүхэн баялаг өвтэй, урлаг соёлоороо дэлхийд тэргүүлэгч Франц орны соёлын салбар хариуцсан сайд Флёр Пеллерин олны шүүмжлэлд өртөв. Флёр Пеллерин францын түүхэн дэх анхны ази гаралтай сайд юм.
Тэгвэл Соёл, харилцаа холбооны сайд тэрбээр Нобелийн шагналтан Патрик Модианотай үдийн зоог барихдаа зохиол бүтээлээс нь нэгийг ч нэрлэж чадахгүйгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Нобелийн шинэхэн эзэнд хүндэтгэл үзүүлсэн тухайгаа “Canal+” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсний сацуу “ Хүссэн номоо унших зав гардаггүй учраас зохиолчдын талаар олон зүйл мэддэггүй. Ер нь өнгөрсөн хоёр жилд нэг ч ном уншаагүй “ гээд хэлчихжээ. Энэ нь Солонгос гаралтай хатагтай Пеллеринийг “Хоосон толгойтой” хэмээн олон нийт харахад хүргэсэн байна. Тиймээс түүнийг огцрохыг шаардсан хүмүүс олон гарч байгаа аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна