Нийслэлийн ой болсон биш Гандантэгчилэн хийдийг ашгүй нэг ариутгажээ. Түмэн олны сүсэглэн зорьдог Ганданд ариутгал хийх цаг яах аргагүй болоод байсан гэхэд болно. Гандангийн ойр орчимд тагтаа, шувуу олноор цуглаж, сангас, үс ноосоо их хэмжээгээр хаясан байдаг.
Энэ нь сүсэгтэн олны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон тул мал амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн нян, вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал хийсэн байна. Ганданг ариутгахдаа хүн, амьтан, ургамалд хор нөлөөгүй БНСУ-д үйлдвэрлэсэн “Хай-күф” халдваргүйжүүлэгч бодисыг хэрэглэсэн гэнэ.
Мөн тагтаа олноор цуглаж, цахилгааны утсан дээр сууж, нисэх үед утас савлаж цахилгааны утсыг гэмтээдэг аж. Энэ нь галын аюул үүсгэж болзошгүй тул сүсэгтэн олноос Гандантэгчилэн хийдийг хамгаалах үүднээс тагтаа хооллохгүй байхыг хүсээд байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (8)