Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ой нижгэр болж өнгөрлөө. Урд хожид байгаагүй хамгийн үнэтэй төрсөн өдөр тохиов. Э.Бат-Үүл зөвхөн энэ өдөрт 2 тэрбум төгрөг “үрсэн” гэнэ шүү. Хот даяар явагдсан задгай хямдралын нөхөөсийг хийж байгааг ч мэдэхгүй иргэд хэчнээн хөөрцөглөж хямдарсан бараа гэр лүүгээ зөөлөө дөө.

Мэдээж Үүл баатар хот толгойлж байгаа цагт бид шоу цэнгээнээр дутагдаж гачигдахгүй нь сайхан. Цаадах чинь хэдэн муусайн хамтлаг дуучдыг мөнгөөр зодож ард иргэдэд үнэгүй шоу үзүүлэхдээ гаргууд. Харамгүй цацдаг даргатай хот бялууртал шоудсан бас нэг өдөр өнгөрлөө. Харин төрсөн өдөрт үрсэн мөнгө 2 тэрбум гэдгийг дуулаад сандал дээрээсээ унах ч багадах шиг. Нарны хорвоод амьдарснаас хойш наадаж наргилгүй ч яахав гээд л савлаад байдаг. Бодитой үр дүн, дорвитой бүтээн байгуулалт л чухал юмсан даа.
Б.Уян
Сэтгэгдэл (1)