Мисс Э.Сэлэнгийн нүцгэн зургаа авахуулж буй бичлэг уг үйл явдлаас хэдэн жилийн дараа гэнэт гарч ирснээр модель бүсгүй “порно од” хэмээх таагүй тодотгол зүүх болсон. Энэ бүх дуулианы ээдрээг тэрбээр “Гранд” сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагаараа тайлсан билээ.

АНУ-д найз залуу дээрээ очсон өдрөө цүнх, түрийвчээ алдсан бүсгүй интернэт зарын дагуу ажил хайсан байна. Улмаар моделиороо хийчих боломжийн ажил олсон нь нүцгэн зургаа авахуулах байж. Найз залуутайгаа ярилцан ятгасаар зөвшөөрүүлж 20 мянган доллараар тэрхүү зураг авалтыг хийлгэсэн байна. Улмаар тухайн үед өөрт нь тулгараад байсан санхүүгийн асуудлаа ч шийдэж, цаашид моделийн карьераа хөөн дэлхийд Монголын нэрийг гаргаж чаджээ.

Э.Сэлэнгэ эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Энэ хугацаанд хөтлөгч болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн UBS телевизийн хөтлөгчийн сургалтанд суун амжилттай дүүргэжээ. 14 настайгаасаа хилийн чанадад амьдарч эх орондоо ирэн очин байсан бүсгүй Монгол хэлэндээ төдийлөн сайн биш тул энэ сул талаа засахаар хөтлөгчийн сургалтыг сонгосон байна.
Тун удахгүй мисс Э.Сэлэнгийн хөтлөлт үзэгчдийн өмнө шүүгдэх нь бололтой. “Мисс Монголиа” тэмцээнд Азийн хатан Г.Оюунгэрэлийг ялж гарч ирж, дэлхийн мисст ч амжилттай оролцож байсан Э.Сэлэнгэ моделийн хувьд тун чадварлаг болохыг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Харин тэр хэр сайн хөтлөгч бол? Харах л үлдлээ. Амжилт хүсье, Сэлэнгээ!



Б.Уян
Сэтгэгдэл (25)