Х.Баттулга гишүүний охин Б.Номин барагтай бол эвдэгдэхээргүй Гиннесийн амжилтын эзэн болоод хэдэн жил болж буй. Дэлхийн хамгийн том Монгол гутлыг монголоос өөр газар ч бүтээхгүй л дээ. Тэр утгаараа бол Б.Номин энэ амжилтын эзний суудалд нэг насаараа ч сууж магадгүй л юм. Мэдээж Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй Б.Номинд талархах нь зохистой.

Төрийн түшээ аавын охин тэрбээр дурлалт залуутайгаа хуримлан аавынхаа нулимсыг унагаад төдийлөн удаагүй байгаа билээ. Raffles International Institute-ийг аялал жуулчлалын чиглэлээр төгссөн тэрбээр монгол руугаа жуулчдыг татах чиглэлээр энэ мэтээр зүтгэж л яваа.

Дизайнер ээжийн авьяаслаг охин Б.Номин хамгийн том Монгол гутлаа 200 саяын өртгөөр урласан байдаг.”Цонжин болдог”-т саатсан жуулчид түүний бүтээлийг ихэд сонирхдог юм.Тэгвэл Б.Номин бүсгүй дахиад нэг төслийг ажил хэрэг болгохоор зүтгэж байгаа гэнэ. Аав нь бэлтэй, мөнгөтэй юм чинь түүнд зорьсноо ажил хэрэг болгоход тээг саад гэхээр юм бараг үгүй биз дээ. Ямартай ч түүнд амжилт хүсье!
Б.Билэгт
Сэтгэгдэл (6)