“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай багадаа спортын хүн болно гэсэн бат итгэлтэй нэгэн байж. Учир нь секц, дугуйлан хөөн барилдах бөөн хоббитой байсан аж. Харин одоо бол дуулна, жүжиглэнэ, сагс тоглоно, барилдана гээд Магнайд чадахгүй юм бараг байдаггүй гэхэд болох биз. Гэхдээ бага жаахнаасаа спортын олон төрлөөр хичээллэсэн хүн гэсэндээ пүүзийг бол ёоз ёозоор нь өмсдөг гэнэ шүү. Ямартаа л түүнийг монголын хамгийн олон пүүзтэй хүнээр тодруулсан гэх яриа хүртэл гарах билээ. Тэр хэзээний пүүзний хоббитой болохоор цуглуулсаар байгаад одоо 70 гаруй пүүзтэй болоод байгаа гэнэ.
М.Сонор
Сэтгэгдэл (11)