“Лантуун дохио” бүлгэмээрээ дамжуулан нийгэмд ихийг хийнэ гэж хэлж ярьдаг нэг залуу бий. Тэр бол Ч.Ганжавхлан. Болж бүтэхгүй байна гэх зүйлийг үглэж дуулж суухаар түүн шиг сэдэж хийсэн нь эрүүл чиг хандлага л даа. Тиймээс түүнд эхнээсээ сайн дүн тавихад болохгүй юмгүй. Түүнтэй холбоотой анхаарал татсан нэг мэдээлэл байдаг нь, түүний ард Ж.Батзандангийн бодлого явж байдаг гэх асуудал юм.

Иргэний хөдөлгөөнөөр түрий барин гарч ирж АН-ын бөөрөнд наалдан УИХ-ын гишүүн болсон Ж.Батзандан сүүлийн үед “сэрж”, намынхаа өөдөөс том дуугарч байгаа. Дараагийн сонгууль дөхөж байгаа болохоор энэ ч нэг их гайхаад байх үзэгдэл биш л дээ. За харин Ч.Ганжавхлангийн тухайд Ж.Батзандан гэж ийм нэг шоучин маягийн хүнээр ар хийх нь хэр оновчтой юм бол доо. Сошиал медиад овоо хүч авсан түүнд боломж уг нь байгаа л харагдана. Түүнийг хэрхэн дуугарах бол гэсэн хүлээлттэй байдаг хэсэг сошиал медиад хэдийнэ мэндэлсэн гэхэд болно. Тиймээс Ч.Ганжавхлангийн шинэ постуудаас хүргэж байна. Тэр “Хүмүүс ээ, хаях ёстой зүйлийг цаг нь болсон бол хаях хэрэгтэй шүү.
Ялангуяа хайр дурлал гэдэг зүйл хосоороо байж үнэ цэнэтэй байдаг болохоос ганцаараа эморч суугаад юу ч шийдэгдэхгүй шүү. Ер нь тэгээд бод л доо, мөнхийн хайр байлаа гээд мөнхөд түүнийг хадгаллаа гээд ганцаараа бол яах юм бэ ? Хэнд ч хаалгаа нээж өгөхгүй, хэний ч ертөнц рүү зориглож шагайхгүй, худлаа баахан эморсон, хааяа нэг уухаараа зовлон ярьж түүхээ сөхсөн, нөгөөх нь авах ч үгүй хаях ч үгүй өөрийнхөө амьдралыг босгочихоод өнгөрсөн амьдралаараа тоглоод байхад найзууд нь ч хэлээд өгөхгүй өөгшүүлчихсэн, ер нь баахан будилцгаасан тийм гарууд наад балай өрөвдөлтэй жүжгээсээ хүчээр гараад амьдрал ямар баялаг, хүмүүс хичнээн ондоо, ондоо ондоодоо бүр чамайг гомдоогоод хэн ч биш болгоод явсан тэр хүнээс чинь хавь илүү ондоо гэдгийг ухаарах шаардлага бий шүү ! ... Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацчихсан хүмүүсийг харахаар өмнөөс нь уур хүрээд нэг тал руу нь түлхээд унагачихмаар санагдаад байх юм.” гэсэн байх юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна