ЕС-ыг унагах уу?

Улстөрийн тогооны гол халуун асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудал тодорч байгаа. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 28 гишүүн гарын үсэг зураад байгаа энэ асуудлыг УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэх гэж байна. Ерөнхий сайдыг буулгах эсэх тухай асуудалтай зэрэгцэн шинэ сайд нарын томилгооны асуудал мөн өнөөдөр хэлэлцэгдэнэ.

  ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг шинээр томилох сайд нарыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д. Зоригт,  Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэргийг тус тус өргөн мэдүүлээд байгаа юм.

Б.Билэгт

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ene zailchuul yasiiim be
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025