Хутагт овогт Чулууны Ганхуягийнх дахин нэг эрээр бүл нэмээд байна. МАН-аар гүүр хийн улстөрөөр хэдэн жил амьсгалсан Ч.Ганхуяг хэсэг завсарлага авах хугацаандаа юм юмаа л амжуулж байна. Эхнэр Уянга нь шинэ хүнээ төрүүлээд байгаад нь тэд гэр бүлийн асуудлаа тун нарийн төлөвлөж чаддагийнх биз. Уг нь Ч.Ганхуяг охин хүлээж байсан ч, хүү түүнд иржээ. Мэдээж тэр баяртай байгаа нь дамжиггүй. Тиймдээ ч “Дахин нэг эрээр бvл нэмлээ. Хайртдаа баярлалаа!” хэмээн бичээ биз ээ.

Анхны эхнэрээсээ нэг хүүтэй Ч.Ганхуяг банкныхаа теллер бүсгүйд сэтгэл алдран нийлснээр өдгөө цогцлоод буй амьдралынх нь суурь тавигдсан байдаг. Гэргий Уянга нь нөхрийнхөө карьерыг дэмжиж, сайн эзэгтэй байж ирсний сацуу дөрвөн ч удаа амаржаад амжлаа гэхээр бас л мундаг юм шүү.
Дөч гарч яваа насандаа 5 хүүгийн аав болсон Ч.Ганхуяг “Дөч гараад аав болох мэдрэмж илүү тод, гүн байдаг юм байна. Өвөө болох мэдрэмж бүр тасархай байх аа.” хэмээн бичсэн байх юм.
Б.Билэгт
Сэтгэгдэл (11)