Эр хүн эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэнэ ээ гэж экс ерөнхийлөгч Н.Энхбаярт аргагүй л зохисон тодотгол. Ёстой үхээд сэхсэн тэрбээр долоо шархадсан чоно, босоо ороолонд ч байхгүй хүч тэнхээгээр улс төрийн тавцанд эргэж ирлээ.
Тэгвэл түүн шиг бас нэг гандан буурдаггүй хүн байгаа нь Ганбууш. Насаараа гадуурхагдаж хувь тавилангийн шоглоомыг туулж яваа ч тэр бууж өгсөнгүй. Солонгос улсад мэс засал хийлгэн жинхэнэ бүсгүй хүн болох мөрөөдлөө биелүүллээ шүү дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй. Чадаж байгаа хүнд сэхүүн зан үнэхээр зохидог. Эрэгтэйгээс Н.Энхбаяр, эмэгтэйгээс Ганбууш хоёр шиг толгой дээгүүр сэхүүн алхаж яваа хүн харагдахгүй л байна шүү. Баяр хүргье, та хоёр Монголын хамгийн сэхүүн хүмүүсээр тодорлоо.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (17)