Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу ухуулах хуудастай бөмбөлөг хөөргөсөн гэх мэдээлэл олон улсын анхаарлыг татаад буй. Тэрхүү хуудсанд Пхеньяны эрх баригчид хээл хахуульд автсан талаар болон тус улсад хүний эрх зөрчигдөж байгаа тухай бичсэн аж. Харин БНАСАУ-ын эрх баригчид өмнөдийн энэ мэт алхмуудыг таслан зогсоохыг шаардаж, зогсоохгүй бол гал нээнэ гэдгээ мэдэгдээд байна.

Харин Өмнөд Солонгосын талаас хилийн ойролцоо орших Имджингах хэмээх газраас дахиад ухуулах хуудастай бөмбөлөг хөөргөх гэж байсныг нь ард иргэд болиулжээ. Энэ талаар нутгийн оршин суугчид “Үүнээс болж маш их хохирол учирч байгаа. Бөмбөлөг хөөргөх бүрт цэргийнхэн онц байдал зарлаад хүмүүс ажлаа ч хийж чадахгүй байгаа” хэмээн ярьжээ.
Мөн дахин бөмбөлөг хөөргөх юм бол иргэд дахин саад хийхээ мэдэгдээд байна. Олон улсын зарим тоймчид үүнийг зарлаагүй дайны эхлэл хэмээн үзэж буйгаа бичсэн байгаа юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна