Ж.Батзанданг хөөх үү?

УИХ дахь 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргаж, гарын үсэг зурсан. Тэдэн дунд АН-ын гишүүдээс Ж.Батзандан гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл орон нутаг дахь Ардчилсан намынхан түүнийг намаасаа хөөхийг шаардаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл гаргаад байгаа юм.

Тэрхүү  мэдэгдэлд “АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Ж.Батзандан нь Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг хүссэн УИХ дахь МАН-ын бүлгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан нь АН-ын үндсэн дүрмийн 3.3.1, 3.3.5, 3.3. дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Ж.Батзанданд Хяналтын ерөнхий хороо бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.  Тодруулбал, түүнийг намаасаа хөөхийг шаардаж байгаа юм байна.

П.Урнаа  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025