Одессийн барби хэмээх нэрийг хэвлэлийнхнээс хүртсэн Вера Лукьянова нэг цагт 100 еврогоор бусадтай ярилцах тарифтай гэнэ.

“Амьдралын утга учир, яагаад бид энд амьдарч байгаа тухай, би хэн болох тухай зэрэг асуултын хариултыг би олсон. Тиймээс энэ мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүсч байна. Амьтдыг хөнөөх хэрэггүй, амьтны мах идэж болохгүй, зөвхөн сайн эерэг зүйлсийг л хийх хэрэгтэй. Зарим хүмүүсийн хэлдэг шиг зураг төөрөг гэж үгүй. Харин хүмүүсийн өөрсдийнх нь үйлдэл л зураг төөргийг нь зурдаг” гэж Одессийн барби блогтоо бичжээ.

“Би ном, хөгжмийн аялгуу бичдэг. Мөн үзэл бодлоо бусадтай хуваалцахын үүднээс лекц уншдаг. Лекцээрээ би өөрийн олж мэдсэн зүйлсээ бусдад хүргэдэг юм. Хэрвээ хүмүүс надтай ярилцахыг, миний үзэл бодлыг сонсож ойлгохыг хүсвэл би ердөө цагт 100 еврогоор л лекц уншдаг” гэж Вера Лукьянова өгүүлсэн байна.
Одессийн барби-гийн лекцийг чамгүй олон хүн сонирхон, сонсдог гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна