Дэвид Бекхэмийн гурван настай охиныг барууны хэвлэлүүд гоочилж, шоолсон өнгө төрх бүхий материалууд бичих болжээ. Учир нь бяцхан охин Севен Харпер гурван настай хэрнээ соосог хөхсөн хэвээрээ байгаа гэнэ. Хэвлэлээр охины соосогтой зугаалж буй зургуудыг тавьж, Дэвид болон Виктория Бекхэмийг өдий хүртэл охиноо соосогноос нь гаргаагүй гэж шүүмжилсэн байна.

Хүүхдийг гурван настайгаас өмнө соосогноос гаргахгүй бол шүд нь эвгүй ургаж, сайн ярьж чадахгүй болдог гэж эмч мэргэжилтнүүд хүртэл Бекхэмийг шүүмжилжээ. Гэлээ ч Бекхэмийн гэр бүл бяцхан охиноо соосогноос салгах бодолгүй байгаа ажээ.
М.Мөнхжин

Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна