“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны кинонд загвар өмсөгч О.Мөнхдалай Билгүүний дүрийг бүтээсэн. Тэрбээр 2009 оны “Азийн топ” модель, “Гоёл-2011” наадмын шилдэг эрэгтэй моделиор тус тус шалгарч байсан билээ. Түүнийг кинонд тоглосноос хойш охид бүсгүйчүүд ихэд анхаарал тавин сонирхох болж. Тэгвэл О.Мөнхдалай гурван хүүхдийн аав өнөр бүлийн эзэн.
Түүний эхнэр Зулгэрэл "Камертон" хамтлагийн дуучин Мээдээгийн “Mi Amor” дууны цуврал клипэнд тоглож байсан мөн л загвар өмсөгч бүсгүй. Нас залуу ч гурвын гурван хүүхдийн эцэг эх болсон тэд хувиараа бизнес эрхэлж, хүссэн үедээ л загвар өмсдөг гэнэ лээ.
О.Мөнхдалайгийн эхнэр Зулгэрэл саяхан нэгэн үйл ажиллагаанд ирж манай дуранд өртсөн байна. Хаанаас нь харсан ч гурван хүүхэд гаргасан гэж хэлмээргүй, гунхсан сайхан хэвээрээ байгаа Зулгэрэлээс охид бүсгүйчүүд маань үлгэр дууриалал авмаар л юм байна.
М.Сонор
Сэтгэгдэл (8)