Хонгор нутгаас хэдэнтээ Их хурлын сэнтийд залраад байгаа ноён Х.Баттулгын хүү Жавхлан спортод тун ч элэгтэй нэгэн. Хар багаасаа Аса аваргатай амь нэг байж ирсэн тэдний үерхэл нөхөрлөл өдгөө ч бат оршин байдаг. Жил бүрийн наадмаар ногоон торгон цамцаар гоёж гооддог түүнд “ганц цамцтай” хэмээх хочийг зүүлгээд амжсан.
Тэр бүү хэл “ногоон торгон цамцаараа хичнээн ч жил гоёл доо” хэмээн хошигнож байхав. Тэгвэл эрхэм түшээ “Женко”-гийн экс эхнэр Энхтуяагаас мэндэлсэн ууган хүү Жавхлан энэ удаад их л донжтой хувцаслажээ. Хар бүрх малгай, ягаан даавуун цамцаар янзтай гоёсон түүнийг ямар харагдаж байгааг харин уншигч та болгооно биз ээ.
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна