Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ааг бяраа гайхуулан барилдаж бөхдөө дуртай түмнээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж ирсэн аваргууд бол Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр нар билээ. Өдгөө нэг нь төр түшээд бөхөөсөө холдсон харагдавч аварга л бол аварга. Тэрчлэн хоёр сайхан аварга гэргий нарынхаа хамтаар зэрэгцэн суугаад авахуулсан энэ зураг фенүүдэд нь таалагдаж байгаа болов уу.

Бөх ханийнхаа дээлийн захыг мушгиж ирсэн энэ хоёр бүсгүйг манай уншигчид сайн мэднэ дээ. Нэг нь Монголын нэр алдартай сийлбэрч, уран барималч Чуваамидийн охин мисс Ч.Мичидмаа. Нөгөө нь Г.Өсөхбаяр аваргын гэргий Б.Нарантуяа байна.
Хоёр аваргын ховор агшин гэж энэ зургийг л хэлэх байх даа.
Б.Билэгт
Сэтгэгдэл (5)