Сумо бөхөөс зодог тайлан эх орондоо суурьшаад багагүй хугацааг үдэж буй Их аварга Асашёорюү Д.Дагвадорж мега старын жам ёсоор үргэлж л сайн, муу дуулиан шуугианы гол баатар болсоор ирэв. Яах аргагүй ард түмний хайртай хүү, цог хийморь ихт монгол эр түүнийг юу ч хийсэн хэзээ ч буруутгаж, элдвээр хэлдэггүй нь үнэн. Их аварга нэгэн бүсгүйтэй өдрийн хоол хамт идэж, соёлтой эр хүний ёсоор бэлэг өгөхөөр шийдэхдээ LV брэндийн дэлгүүрийг зорьсон биш бөөн асуудалд орж байсан удаатай.

Нөгөөх бүсгүйдээ 15 сая төгрөгийн хувцас сэлт авч өгтөл 3 сая төгрөг дутаж, түүнээсээ болж дэлгүүр түйвээж явсан адал явдал түүнийх. Аваргын халаасыг тэрүүхэн үедээ сэгсэрсэн бүсгүйг дуучин Марта гэх мэдээлэл тухайн үед гарч байсан. Тэгвэл үнэн хэрэгтээ аваргаар 13 сая төгрөгийн эд зүйл авахуулаад сэтгэл нь ханаагүй тэр бүсгүй Асашёорюүгийн багын найз П.Халиун хэмээх бүсгүй байсан гэдэг.

Америк нөхөртэй, тэнд суурин амьдардаг энэ бүсгүйг Г.Пунцагбалжир агсны дундах охин гэдгийг мэдэх нэг нь андахгүй. Их аваргатай нэг сургуульд суралцаж, нэгэн цагт шохоорхуулж явсан энэ бүсгүй харь нутгаас ирэх тоолондоо Д.Дагвадорж аваргатай уулзаж, хоол унданд ордог байна. Тэр л жишгээрээ аваргыг шатааж яваад, бөөн дуулианд оруулсан бололтой юм. Их аваргын тухайд хайр сэтгэл бус харин сайхан сэтгэлээр түүнд ханддаг бөгөөд угийн хүүхдэрхүү, гэнэн цайлган басхүү бардам зантай учраас бүсгүйн ааш аалинд уярахдаа гар таталгүй ханддаг болохыг ойр дотных нь найзууд ярьдаг юм байна.
М.Сонор
Сэтгэгдэл (10)