
Австралийн 11 дүгээр телевизийн шинэ реалити-шоу Dating Naked нэвтрүүлэг олны анхаарлыг гойд татаж, үзэгчдээр хахаж буй гэнэ. Шинэ реалити-шоу нь залуусыг хоорондоо танилцаж, нэгнээ олоход зориулсан бөгөөд гол онцлог нь оролцогчид олон төрлийн сорилтыг давахдаа чармай нүцгэн байх ёстой. Яагаад оролцогчдоо чармай нүцгэлэх болсон талаар нэвтрүүлгийн зохиогчоос лавлахад “Хүмүүс дүр эсгэх их дуртай байдаг. Тэгвэл чармай нүцгэн байхад хүн дүр эсгэх боломжгүй. Учир нь харилцан ярилцагч бүгдийг нь нэвт шувт харж байгаа шүү дээ” гэжээ.

Шоу нэвтрүүлэг одоогоор хоёрхон дугаарыг дэлгэцээр цацаад буй ч рейтинг тун өндөртэй байгаа гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна