“Хэцүү анги” киногоор хүүхэд залуусын танил болсон Э.Уянга UBS телевизийн хөтлөгчийн хувиар олны өмнө гараад хэдэн жил болж буй. Арван жилийн ширээнээс урлагт хөл тавьсан тэрбээр МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг төгсөөд төдийлөн удаагүй. ШУТИС-д суралцдаг залуутай нэр холбогдож явсан тэрбээр UBS телевизийн хөтлөгч ЦЧойжилсүрэнг амьдралынхаа ханиар сонгосон билээ.

Хос хоёр нэлээн хэдэн насны зөрүүтэй бөгөөд анх найз залуугаа “Чойжоо ах” хэмээн дууддаг байсан аж. Гэсэн ч тэд хайрлан дурлалцаж хамтдаа амьдарч байна. Харин Э.Уянгын тухайд сүүлийн үед телевизийн дэлгэцнээ үзэгдэж харагдахаа болиод байсан.


Тэгвэл Э.Уянга хөл хүнд болжээ. Тэрбээр “Ойрын хэдэн жил хүүхэд гаргах завгүй” хэмээн ярьж байсан ч, хэлснээр нь болсонгүй. Ямартай ч тэдэнд азжаргал хүсье.
Сэтгэгдэл (3)