
“Бүрэнхий”-гийн Белла Свон буюу жүжигчин Кристен Стюарт ойрын хугацаанд киноны ямар ч саналыг хүлээж авахгүйгээр шийдэж, хэсэг хугацаанд завсарлага авахаар болсноо мэдэгдлээ. 14 настайдаа “Тэр хүүхдийг бариарай” кинонд анх тоглосноос хойш Кристен Стюарт “Бүрэнхий”-д тоглосноор алдартай болсон билээ. Гэвч тэрбээр ойрын хугацааг өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлэхэд зориулахаар шийдснээ хэлжээ.
“Завсарлага авах хэрэгцээ байна. Сүүлийн хоёр жил ямар ч завсарлагагүй ажиллалаа. Би өсвөр наснаасаа л кинонд тоглож эхэлсэн болохоор өөрийнхөө хүсэл тэмүүллийн төлөө эхэндээ зоригтой, шийдэмгий алхам хийхээс айдаг байж. Харин одоо би Лос-Анжелест ажиллаж, амьдарч байгаа болохоор байшин авч, тэндээ өөрийнхөө гараар юм бүтээхийг хүсч байна. Хэдэн долоо хоногийн өмнөөс би ингэж шийдсэн. Би үргэлж л ямар нэгэн зүйл хийж байдаг. Зүгээр сууж чаддаггүй. Харин энэ хугацааг өөрийнхөө гараар бүтээх тэр зүйлд л зориулна. Гэхдээ энэ нь кинонд дахин тоглохгүй гэсэн үг биш. Би киноны хүнд хөдөлмөрт их дуртай” гэж Кристен Стюарт хэлсэн байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна